“Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2016/29 тоот тогтоолийн дагуу тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017 оны 01 дүгээр сарын 25 өдрийн 10 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын танхимд боллоо.
Тус хурлыг “Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Нарангэрэл нээж үг хэлэн, хурлын дэгийг баталснаар эхэлсэн.
“Монгол Шуудан” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ. Үүнд хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах, “Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр түр томилогдсон гишүүдийг томилох, Хараат бус гишүүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, томилох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталсан байна.
Компани ирэх жилүүдэд Үндсэн үйлчилгээг сайжруулах, Логистик үйлчилгээг өргөжүүлэх, Санхүүгийн үйлчилгээг эхлэх гэсэн үндсэн 3 чиглэлээр хөгжихөөр бизнес чиглэлээ тодорхойлжээ. Улмаар хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Улаанбаатарт Логистик терминал барих, Улаанбаатар хотод тодорхой салбарууд өөрийн байртай болох, компанийн Ребрэндингийг хийж олон түмэнд бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд голлон зарцуулагдахаар тусгажээ. Харин Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр түр томилогдсон байсан Ч.Эрдэнэчимэг, С.Мөнгөнцэцэг нарыг томилсон бол Хараат бус гишүүнээр М. Халиунбат сонгогджээ.