четверг, 29 декабря 2016 г.


Монгол Улсын харилцаа холбооны салбарын эцэг нь болсон “Монгол Шуудан” хэмээх энэ гайхалтай компанийн цахим хуудсанд зочилсон эрхэм хэрэглэгч, хамтран ажиллаж буй харилцагч байгууллага болон хамт олон, нэн ялангуяа ачааны хүндийг үүрч, ажлын хэцүүг нугалж, цаг наргүй хичээн ажилладаг ажилтнууд, шууданчиддаа шинэ жилийн баярын мэндийг хүргэж, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе.
“Монгол Шуудан” ХК-ийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд ашиг орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ, улс орон, ард олныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавин ажилласны үр дүнд амжилт, бүтээлээр дүүрэн шинэ оноо угтаж байна.
Ирж буй он жилүүдэд бид дээрх амжилтаа үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ, орчин үеийн мэдээллийн технологид суурилсан шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөх, транзит тээвэр, санхүүгийн нэгдсэн үйлчилгээг эхлүүлэх зорилго тавин ажиллах болно.
Бидний хамтдаа хийж бүтээсэн өнгөрсөн он жилүүд бахархам амжилтаар дүүрэн байсан бол ирж буй он жилүүдэд ололт, амжилтаа улам бататган, ажиллана гэдэгт “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд огтхон ч эргэлзэхгүй байгаагаа та бүхэндээ баяртайгаар уламжлан, ирж буй шинэ жилдээ од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн ерөөе.

Комментариев нет:

Отправить комментарий